Амьддаа оюутнуудаа хайрла багш нараа

2012 оны 05-р сарын 16 Нийтэлсэн Enkhluun

Амьддаа оюутнуудаа хайрла багш нараа

Алив тэр "А"-ээ биднээс битгий харамла

Хэрэггүй "F" дүнгээр зүрхийг минь бүү шархлуул

Хэн нэгнээ харанхуй нүхрүү битгий түлхээч

Аргагүй унасан оюутныг шоолж бүү инээ

... ... Аяа таны хүү чинь ч байж мэднэ шүү дээ

Амжиж та өөрөө ИХ СУРГУУЛЬ төгсцийн бол

Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг

Ачийг чинь бид бас бүү мартагээ

Ганц сайхан дүнгээр дутаж яваа хүнд

Гарцаагүй тэрийг нь олж өг

Гаднаа "F" ч дотроо "А" өдрүүд

Газар дээр нэг биш нэлээд хэдэн удаа тохиолдоноо

Таны л хичээл гэж нойр хоолоо хассан оюутныг

Чанга хатуу дүнгээр битгий гомдоо багш минь

Таныг хүндэлсных нь хариуд хүндэл

Таниас ч мундаг багшийг сонгож болох шүү дээ

Бидний амьдрал ав адилхан

Бидний сургууль ив ижилхэн

Бидний сурлагын төлбөр хүртэл нэг банкинд орж

Бидний сурлагын дэвтэр дээр дүн хүртэл нэг янзаар бөмбөгдөж

Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бидний дүнг асуулгүйгээр тавьж өг

Бүдэрч унасан оюутанд "А" өгөөд аргад

Өнөөдөр та инээж нөгөөх нь уйлдаг ч

Өөр нэг өдөр та нар биднийг гуйх ч юм бил үү

Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор

Өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрлы

Өргөн хорвоод оюутнууд дүнгээр л дутаж болохгүй

Аз жаргалыг би багшаас авсан "А" дүнгээр төсөөлдөг болохоор

Алтан нар гэрлээн бидэнд ав адилхан хайрладаг болохоор

Амьд явахыг би бусдад онц дүнг түгээхийн нэр гэж бодном

Аз жаргалыг би бусдаас онц дүн хүлээхийн нэр гэж ойлгоно

Амьддаа бие биенээ хайрлы багш нараа

Алив сайхнаа бусдаас битгий харамла л даа.

Microsoft word 2007

2012 оны 05-р сарын 16 Нийтэлсэн Enkhluun

Бялуу хийх

2012 оны 05-р сарын 16 Нийтэлсэн Enkhluun
  • Шинэ notebook худалдаж аваад дээр нь юу ч суулгаагүй, юм хийж болохгүй байна. Яах вэ?
  • Оффисын програм, бичиг баримтын програм, гадаад хэлний толь, CD бичигч програм зэрэг хэрэгтэй програмууд хаанаас авч, хэрхэн суулгах вэ?
  • Зарим дуу, видеог сонсож, үзэж болохгүй байна яах вэ?
  • Youtube рүү орсон чинь видео нь гарахгүй юм яах вэ?
  • Интернетээс дуу татаж авмаар байна, кино үнэгүй татаж үзмээр байна туслаач.
Дээрх асуултууд бараг үргэлж бидэнд тавигдаж байдаг. Эдгээр асуултанд хариулт өгье гэж бодлоо. За тэгээд наашаа суугаарай. Эдгээр програмыг нэг л удаа суулгачихад л болох тул та битгий залхуураарай. баярлах Энд мөн дандаа үнэгүй, кракдах, сериал хийх шаардлагагүй, хугацаа нь дуусаад мөнгө нэхээд байдаггүй татаж аваад суулгахад л шууд ажиллаж эхлэх маш сайн програмуудыг танилцуулах болно.

Antivirus

Энд та бүхэнд 2 янзын антивирус програмыг танилцуулъя. Харин та энэ 2 програмын аль нэгийг нь сонгож суулгаарай. Давхар суулгавал системд ачаалал өгч гацдаг. Ер нь ямар ч антивирус програмуудыг давхар суулгах хэрэггүй.


  1. Avira - хэмээх Герман програм. Илрүүлэлт маш сайтай, хөнгөн хурдан, системд ачаалал бага өгдөг үнэгүй програм юм. Суулгах явцад лицензийн хэсэгт нэр мэйл хаягаа бүртгүүлэн үнэгүй хэрэглэдэг. Хэрэглэж байх явцад хааяа Premium төлбөртэй хувилбарыг худалдаж авахыг санал болгодог боловч тэр нь онц шаардлагагүй нэмэлт үйлдлүүдтэй байдаг. Та санал болгосон цонхыг зүгээр хаахад л болно. Энд дарж татаж авч суулгана уу.
  2. Avast Home Edition - Avira-г бодвол илүү олон үйлдэлтэй, гэрийн нөхцөлд үнэгүй хэрэглэх боломжтой антивирус програм. Надад avira-аас арай удаан санагдсан. Гэхдээ илүү мэргэжлийн талдаа их сайн програм. Энд дарж татаж авч суулгана уу.

OpenOffice.org

Энэ бол үнэгүй бичиг баримтын програм юм. Microsoft Office програмын Word, Excel, Powerpoint дээр бэлдсэн бичиг баримтыг нээж уншина, мөн MS Office програм уншихаар хадгалж чадна. Өөрт нь Монгол хэлний алдаа засагч мөн үнэгүй байдаг. Бүр Монгол хэл дээрээ програмыг бүтнээр нь ашиглах боломжтой Монгол хэл дээр орчуулагдсан програм юм. Хэрвээ аав, ээж, эмээ өвөө тань Англи хэлгүй, компьютер ашиглаж чаддаггүй бол энэ програмыг тооцоолууртаа суулгаад заагаад өгвөл илүү хурдан сурна. Та Microsoft Office програмыг нэлээдгүй үнээр худалдаж авах шаардлагатай байдаг бол энэ програм угаасаа үнэгүй байдаг. Гайхалтай биш гэж үү

ирмэх
  • http://mn.openoffice.org/ хаягаар ороод татаж аваад суулгаарай. Мөн Монгол хэлээрээ мэдээлэл тусламж авах боломжтой. Ойлгомжгүй зүйл гарвал биднээс ч асууж байж болно шүү.
  • Хэрвээ Англи хэл дээр хэрэглэх хүсэлтэй бол http://www.openoffice.org/ хаягаар ороорой.
  • Энд дарж бас тусламж мэдээлэл авч болно.
  • Бас Монгол хэлний алдаа шалгагч, хөрвүүлэгч, Монгол бичигтэй холбоотой хэрэгсэл багажууды энд дарж ороод сонгож нэмж суулгаж болно. Мөн хайлтаас хайж өөрийн хүссэн бусад нэмэлтийг олж нэмж суулгах боломжтой шүү.
  • Мөн энд дарж манай сайтаас холбогдох мэдээллийг хайж авч болно.

KLite Codec Pack
Энэ програмыг суулгасанаар та бараг бүх төрлийн видеог ямар нэгэн асуудалгүй үзэх боломжтой болно.
Мөн Classic Media Player гээд тоглуулагч хамт суудаг. Бүх төрлийн видеог энэ програмаар үзэж болно. All in one шилдэг нь. RealPlayer, QuickTime, avi, mpg, гээд бүгдийг нь. Бас DVD, VCD ч тоглуулна.
Мөн ямар нэгэн дуу татаж аваад ажиллахгүй байгаа бол энэ програм асуудлыг тань шийдэх болно.
Энд дараад татаж аваад суулгаарай. (хамгийн сүүлийн хувилбар нь хамгийн доод хэсэгт байгаа.) Бас K-Lite Mega Codec Pack гээд хувилбар байдаг.
Adobe Flash Player

Энэ програм интернет дээр видео үзэхэд хэрэглэгддэг. Хэрэв энэ програмыг суулгаагүй бол Youtube.com болон ихэнх сайт дээр видео, дуу үзэх сонсох боломжгүй байдаг.


Энд дарж

татаж авч суулгаарай.


Adobe Reader

Энэхүү програм нь PDF төрлийн файлыг нээж уншдаг програм юм. Бараг бүх eBook буюу электрон ном энэ форматаар байдаг тул бас л зайлшгүй хэрэг болдог.

Энд дарж

татаж авч суулгаарай.


Java

Бас нэгэн зайлшгүй хэрэгтэй програм бол java юм. Маш олон веб, програмуудыг ажиллуулахад java суусан байх шаардлагатай байдаг.

Энд дарж

татаж авч суулгаарай.



Монгол гарын драйвер

Орчин үеийн Монгол гарын драйвер нь Windows системд шууд цаанаасаа байдаг. Та зөвхөн тохируулах л хэрэгтэй.

  • Хэрхэн тохируулах зааврыг энд дарж авна уу.
  • Харин латин үсгийн байрлалд тааруулсан Монгол гарын драйверыг энд дарж татаж авч суулгаж хэрэглэж болно.
  • Monkey, Realmon г.м мэт өөр хуучны програм битгий суулгаж хэрэглээрэй!

Фонтууд

Янз бүрийн гоё хэлбэртэй бичих, ханз болон бусад үсгийг компьютерт харуулахад фонт гэдэг зүйл шаардлагатай байдаг. Windows цаанаасаа зарим фонт дагалдаж ирдэг боловч энэ нь цөөхөн байдаг. Тиймээс нэмж суулгах шаардлагатай байдаг.

  • Монгол фонтуудыг энд дарж татаж авч суулгаарай.
  • Мөн таны компьютер Япон, Хятад зэрэг зарим хэлнүүдийг танихгүй байгаа бол та энд дарж хэрхэн тохируулах талаар зааврыг уншина уу.

Архив ZIP, RAR
  1. Peazip Архив буюу шахсан zip, rar гэх мэт файлуудыг задлах, файлаа шахаж хэмжээг нь багасгаж бусдад явуулах, хадгалах зэргээр ашигладаг WinRAR, WinZip зэрэг програмуудтай адил програм юм. Монгол хэлтэй. Интернетээс татсан ихэнх зүйлс ийм төрлийн програмаар шахсан байдаг тул задалж хэрэглэхэд энэ програм зайлшгүй хэрэгтэй. ТАТАЖ АВАХ
  2. 7zip Мөн адил төрлийн маш алдартай програм. (Монгол хэлтэй) ТАТАЖ АВАХ

Mozilla Firefox

Архаг интернет хэрэглэгчдийг энэ програмгүйгээр төсөөлөх аргагүй юм. Google Chrome, Opera, Safari гээд өөр олон веб хөтөч буюу интернетээр аялуулагч програм байдаг ч миний бодлоор хамгийн шилдэг нь Firefox гэж боддог. Зүгээр суулгаад хэрэглэж болохоос гадна өөрийн хүссэн нэмэлт тоноглолуудыг маш амархан суулгаж хэрэглэж болдог.

(Монгол хэлтэй)

  • Энд дараад орж татаж авч суулгаарай.
  • Мөн энд дарж манай сайтаас Монгол хэлний алдаа шалгагч, youtube видео татагч, Болор толиноос үг хайгч зэргийг нэмж суулгаарай.
  • Мөн эндээс зарим нэгэн хэрэгтэй зааварчилгааг уншаарай.
  • Бас энд дарж зарим нэг хэрэгтэй нэмэлтүүдий талаар танилцуулга аваарай.

Stardict

Энэ бол маш гайхалтай толь бичгийн програм юм. Та өөрийн хүссэн хэдэн ч толийг суулгаад хэрэглэж болно. Жишээ нь Англи-Монгол хэлээр гэхэд л Altangerel-н толиноос авхуулаад хэд хэдэн толь байдаг. Мөн Я.Цэвэл Монгол хэлний товч тайлбар толь, Oxford, Cambridge-н толинууд, том Britanica, Wikipedia гээд нэвтэрхий толь хүртэл байдаг гээд боддоо. Та үгээ бичээд хайхад л энэ бүх толины орчуулгыг танд харуулна. Бүүр үгээ бичихгүй байхад л танд харуулна гэвэл та итгэх үү?

ирмэх

Тийм энэ толь чаддаг юм. Та компьютер дээр ямар нэгэн зүйл уншиж байгаад мэдэхгүй үг гарвал хулганаа тэр үгэн дээр аваачихад л Stardict таньд орчуулаад өгнө. Гайхалтай байгаа биз?

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж

авна уу.



GIMP

Photoshop програмын талаар сонсоогүй хүн байхгүй байх аа. Зураг зурах, фото зураг засах зориулалт бүхий гайхалтай програм байдаг. Гэвч 600$-1000$ орчим үнэтэй маш үнэтэй програм. Харин GIMP гэх энэ үнэгүй програм бол Photoshop програмтай дүйж очих нээлттэй эхийн програм юм. Та энэ програмыг ашиглан зураг зурах, засах, хөдөлгөөнт зураг бэлдэх, зургуудынхаа хэмжээг нэгэн зэрэг хэмжээг нь өөрчлөх, зургаа тамгалах зэрэг олон үйлдлийг хийх боломжтой. Мөн та програмын талаар манай самбараас тусламж авах, асуух боломжтой.

Энд дарж

татаж авч суулгаарай.



InfraRecorder

Nero зэрэг програмтай адил үнэгүй CD, DVD бичих зориулалттай програм. Маш хялбархан бөгөөд чанартай сайн програм. Хэмжээ нь ч бас их бага. Хэрэглээд үз тэгээд мэднэ дээ.


Энд дарж

орж мэдээлэл авч, татаж авч суулгаарай.




utorrent

Та mp3 дуу, кино зэргийг үнэгүй шууд татаж хэрэглэхийг хүсэж байна уу? Тэгвэл энэ програм танд туслах болно. Хэрвээ та урд нь torrent гэж сонсож байсан бол энэ програм нь тэр torrent гэгчээр юм татдаг програм юм. Та

www.thepiratebay.org

зэрэг torrent хайгч сайтаас torrent файлаа олоод utorrent програмаараа нээгээд л татаж эхэлнэ. Энэ програм нь хүмүүс хоорондоо файл солилцож байгаа бөгөөд та өөр хүмүүсийн компьютераас татаж байгаа гэсэн үг. Seeder буюу танд өгөх хүн байхгүй юм уу хэт цөөхөн хүнд байгаа зүйлийг татахад маш их уддаг. Тиймээс seeder гэдгийг нь сайн хараад их байвал татаж байгаарай. Миний хувьд torrent хэрэглэж эхэлснээс хойш warez сайтууд, rapidshare зэргийг мартсан даа.


ТАТАХ

Free Download Manager

Ямар нэгэн том файлыг татахад дундаа тасраад дахин эхлэх гэх мэт таагүй зүйлс тохиолддог. Тэгвэл энэ програмыг ашигласнаар танд дахин тийм азгүй зүйл тохиолдохгүй. Учир нь энэ програм түр зогсоогоод дахиад үргэлжлүүлж татах боломжийг олгодог. Мөн илүү хурдан татдаг. Та суулгаад ямар нэг зүйл татахад програм автоматаар эхэлж татах бөгөөд хэрвээ ямар нэг асуудал гарах, эсвэл үүгээр татахыг хүсэхгүй бол гарч ирсэн цонхонд Cancel товчийг дарж веб хөтчөөрөө татах боломж ч байдаг.

Энд дарж

youtube видео татах заавар үзэж болно.


ТАТАЖ АВАХ

Pidgin

Мессенжерийн програм. Yahoo messenger, MSN, Gtalk, Jabber гээд өөрийн бүх мессенжерээ зөвхөн нэг програмаар нэг дор хэрэглэх боломжтойгоос гадна олон Yahoo messenger ID-аа бүгдийг нь зэрэг нээгээд хэрэглэж болдог их амар эд шүү энэ.


ТАТАХ

Handbrake

DVD-Rip буюу DVD-г компьютер руу хуулах програм. Үнэхээр гайхалтай сайн програм юм. Мэдээж үнэгүй, нээлттэй эхийн програм.

ТАТАХ


Media Coder

DVD/CD rip хийх, хуулж авах, видео хөрвүүлэх үйлдэл бүхий нээлттэй эхийн үнэгүй програм.


ТАТАХ


Free Studio

Бас нэгэн маш олон үнэгүй видео хөрвүүлэгч хэрэгслүүдийг багтаасан програм.


ТАТАХ

Энэ мэдээ таньд таалагдаж байн уу ?

Бүгдэд нь амжилт

PDF бичиг баримт хийх энгийн аргууд

2012 оны 05-р сарын 15 Нийтэлсэн Enkhluun

Office 2007 Word дээр бичиг баримтаа бэлдээд Save as гээд PDF-ээр хадгалах боломж байдаг. Ингэхдээ Microsoft-н сайтаас эхлээд доорх жижиг нэмэлтийг татаж авч суулгах хэрэгтэй:

2007 Microsoft Office Add-in: Microsoft Save as PDF or XPS

Энэ нь төлбөргүй ба PDF үүсгэх харьцангуй амархан арга юм:

Дутагдалтай тал нь энэ нь файлд хязгаарлалт хийх боломж олгож чаддаггүй. Эхлээд файлаа үүсгээд дараа нь http://www.encryptpdf.com/ProPDFEncrypt.php сайтыг ашиглаад хэвлэх, хуулах зэрэг боломжийг хаасан хязгаарлалттай PDF файл үүсгэж авч болно.


Бас нэг арга нь шууд MS Word бичиг баримтын файлаа http://convert.neevia.com сайтыг ашиглан шууд хязгаарлалттай болон хязгаарлалтгүйгээр хөрвүүлэн татаж авах боломжтой.
Жишээ нь доорх зураг дээр текстийг хуулж (Copy) авч болохгүй, гэхдээ хэвлэх боломжтой PDF үүсгэж байгаа нэг жишээ харагдаж байна. Мөн илүү өндөр найдвартай гэвэл High сонголтыг сонгоод тохируулж өгөх хэрэгтэй.

Альнаас нь идэх вэ: Хооллох соёл

2012 оны 05-р сарын 14 Нийтэлсэн Enkhluun

Альнаас нь идэх вэ: Хооллох соёл

Нэр хүндтэй тансаг ресторанд орох юм уу, хүлээн авалт, үдэшлэг, дайллаганд уригдсан үед заримдаа олон сэрээ, халбага, алчуурных нь дунд толгой эргэх нь бий. Эргэн тойрны чинь бүх хүмүүс чам руу хараад байдаг, тэдний дунд өөрийгөө хэнээс ч дутахааргүй хатагтай гэдгээ батлахад чинь хооллох соёлын амархан дүрмүүд хэрэг болно.

Альнаас нь идэх вэ: Хооллох соёл

-Суумагцаа алчуурыг ширээн дээрээс авч нугалаад өвөр дээрээ тавь. Алчуурыг сэгсэрч задалж болохгүй. Алчуурыг хооллож дуустал өвөр дээрээ байлгах ба түүгээр амаа юм уу хамраа арчих нь зохисгүй юм. Дуусад, алчуурыг хагас нугалж тавагныхаа зүүн талд тавина.

-Хүлээн авалт, дайллагын үед кофе юм уу цай өгч эхэлвэл үдшийн албан ёсны хэсгүүд өндөрлөсний дохио юм. Зочид энэ үеэр харьж болно, хүсвэл эзэдтэй хууч хөөрөн сууж ч болно.

-Хоолыг ширээний баруун гар талаас олгож, тавагнуудыг зүүн гар талаас хураадаг. Зөөгчид урд чинь хоол тавьсны дараа “баярлалаа” гэж хэлэх нь зүй ёсны хэрэг.

-Зууш, салат зэргийг бие биендээ дамжуулахдаа зүүнээс баруун гэсэн чигийг баримтална. Жентельмен эрчүүд өөрөө дундын зоогноос тавгандаа хийхээсээ өмнө эхэлж дэргэдэх бүсгүйгээсээ авах эсэхийг асуудаг ёстой. Зоогонд хүрэхийн тулд хүмүүсийн урдуур гараа сунгах нь бүдүүлэг хэрэг.

-Мэдээж амандаа хоолтой ярьдаггүй гэдгийг бүсгүйчүүд маань мэдэх байх. Залгитлаа хүлээ. Хоолондоо амтлагч нэмэхээсээ өмнө заавал амсаж үз. Дайллагыг зохион байгуулж буй хүмүүс хоолны амт сайхан байх тал дээр анхаарлаа их хандуулсан байтал, амсаж үзээгүй мөртлөө давс перец нэмэх нь бүдүүлэг санагддаг.

-Шөл чинь хэтэрхий халуун байвал үлээхийн оронд хөртөл нь хүлээгээрэй. Зарим хүмүүс бүхэл хоолыг нэгмөсөн олон жижиглэж хуваачихаад, идэхийг илүүд үздэг. Гэхдээ албан ёсны уулзалт, нэр хүндтэй хүлээн авалтан дээр ингэх нь зохимжгүй тул өөрийнхөө идэх хэмжээгээр нэг нэгээр нь хэрчих хэрэгтэй.

-Хэрэв чамд ирсэн хоол таалагдахгүй байвал ярвайх, эсвэл таагүй царай гаргах хэрэггүй. Биеийн хэлэмжээ ч, амаа ч чимээгүй байлгаарай.

-Юм ярьж байхдаа сэрээ, хутгаа зангаж хөдөлгөж болохгүй. Хамгийн түрүүнд хоолоо дуусгахгүйн тулд бага багаар ид. Хэрэв чи удаан иддэг нэгэн бол бусдыгаа хүлээлгэхгүйн тулд жаахан хурдлаарай.

-Хэрэглэж дууссан хутга, сэрээ халбагаа ширээн дээр биш, таваг юм уу аягыг түшүүлэн тавь. Хоёрдугаар хоолыг идэж дуусаад, сэрээ хутга хоёрыг 4:00 цагийн зүүний хэлбэрээр тавьж цадсанаа илтгэнэ.

-Ширээн дээр унасан хоолны үлдэгдлийг өвөр дээрээ тавьсан алчуураараа арчдаггүй. Харин зөөгчийг эелдгээр дуудаж цэвэрлэж өгөхийг хүсэх ёстой юм.

-Хоолны ширээн дээр утсаар ярих нь бүдүүлэг тул чичиргээн дээр нь тавиад, чухал ажил гарсан үед гарч дуудлагаа аваарай.

-Угаалгын өрөө орохдоо “Одоохон эргээд ирнэ ээ”, “Уучлаарай” мэтийн үг хэрэглэнэ үү. “00 орчихоод ирье”, “Бие засаадахъя” гэдэг нь бусад зочдод эвгүй сэтгэгдэл төрүүлж магадгүй. Ямар хүмүүстэй цуг хооллож буйгаа анхаар.

-Угтаа түр зуур гарчихаад, эсвэл явчихаад ирсэн эмэгтэйг буцаж ширээндээ ирэхэд цуг сууж байсан бүх эрчүүд нь босож хүндэлдэг. Гэхдээ энэ ёс жаяг мартагдаж байгаа юм.

-Дарсны хундагыг хөвөөнөөс нь биш ишнээс нь бариарай. Дарс хэрэглэх соёлын талаар дэлгэрэнгүй мэдэж авмаар байвалэнд дараарай.

-Олон ширхэг сэрээ халбаганы учрыг олохгүй байвал, эхлээд ирсэн зоогийг хамгийн гадна талын сэрээ юм уу халбагаар, дараад нь ирсэн зоогийг түүний дотор талын хэрэгслээр идэх хэрэгтэй гэсэн энгийн дүрмийг цээжлээрэй.

-Уламжлалт ёс жаягаар бол хутга хэрэглэхгүй үедээ ч сэрээг зүүн гартаа барьдаг. Гэвч хэрэв хүсэхгүй байвал өөртөө аль тохиромжтойгоор нь л бариарай. Харин манай бүсгүйчүүдийн зарим нь сэрээгээ халбага шиг дээш нь харуулж, хоолоо хутгаж идэх юм уу, эгц тэгшхэн бариад хатгаж иддэг. Сэрээнийхээ ишнээс нь налуулган барьж сураарай.

-Хэрэв зөөгчид тип өгөхөөр шийдсэн бол тавагныхаа 10:00 цагийн байрлалд тавиарай.

Гоолингоогийн бүсгүйчүүд одоо хаана ч уригдсан бай, биеэ жинхэнэ лэди шиг авч явж чадахаар боллоо. Энэ жагсаалтанд нэмэрлэх хооллох соёлын талаар өөр мэдээлэл байна уу? Бидэнтэй хуваалцаарай.

Витамин ба aмны хөндийн эрүүл мэнд

2012 оны 05-р сарын 14 Нийтэлсэн Enkhluun
Амны хөндийн эрүүл мэндэд эрдэс тэжээллэг ямар ач холбогдолтой вэ?

vitaТа өөрийнхээ өдөр тутмын хэрэглээнд эрдэс тэжээллэг шимтэй бүтээгдэхүүнийг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Энэ нь таны бие мах бодийг гадны халдварт нөлөөнөөс хамгааалах болно. Эдгээрийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэх эсвэл бага хэмжээгээр хэрэгэлэх нь бие организмд хортой нөлөөг үзүүлэх болно. Ялангуяа амны хөндий тэр дундаа шүд улмаар амны хөндийн төрөл бүрийн өвчинг үүсгэх боломжтой.


Ямар витамин эрдэс бидний биед хэрэгтэй вэ?

Маш олон төрлийн витамин бидний ерөнхий бие организмд хэрэгтэй байдаг тэр дундаа таныг эрүүл байхад зайлшгүй хэрэгтэй доорхи эрдэс шим тэжээлийг дурдая.

Кальци - таны шүд болон эрүүний ясны дийлэнхи нь кальцаас бүтсэн байдаг. Хоол ундандаа хангалттай кальци хэрэглэхгүй бол шүдний caries - хорхой идэх, буйлний үрэвсэлд өртөх магадлал өндөр байдаг. Кальцийг бид өнөөдөр олон хоол хүнсэнд олж болно. Тухайлбал сүү, тараг, бяслаг, beans, oyster гэх мэт.
Төмөр - төмрийн алдагдал нь хэлийг үрэвсүүлж, амны хөндийн салстыг хөндүүр болгон улаах байдалд хүргэдэг. Төмрийг элэг,  шүүрхий мах, bran cereal, зарим төрлийн самар, амтлагчаас олж болох нээ.

(Ойлгоход дөхөм болгох үүднээс зарим англи үгийг тэр чигээр нь америкад хэрэглэгддэгээр нь бичлээ)

Витамин B3 - витамин дутагдсанаар амны хөндий эвгүй үнэртэй болох (bad breath), амны хөндийд хөндүүр шарх шинж тэмдэг илэрнэ. B3 тахиа, загасны маxанд ихээр агуулагддаг.

Витамин B12, B2 - биед дутагдсанаар мөн амны хөндийд хөндүүр шарх гардаг. Иймд та хүнсний бүтээгдхүүндээ шүүрхий мах, тахианы мах, элэг, гахайн мах, загасны мах, тэрчлэн сүү, тараг, бяслаг хэрэглэвэл B12-оо ихэсгэх болно. Харин B2 витаминийг pasta, bagel, spinach, almond-с олж идэх боломжой.

Витамин C - энэ витаминий дутагдалд орвол буйлнаас цус гарах, шүд сулрах шинж илэрнэ. Иймд хүнсэндээ sweet potato, түүхий red pepper, orange зэргийг нэмж хэрэглээрэй.

Витамин D - биед витамин D-г хэвийн хэмжээмд барьж байх нь маш чухал байдаг. Яагаад гэвэл Витамин D нь кальцийг биед шингээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Витамин D-ийн дутагдлаас амны хөндийн "Burning mouth syndrome" гэж үүсдэг. Энэ синдром-ийн үед ам хорсох, амнаас металын амт амтагдаж ам хуурай болдог. Сүү, egg yolks, загасны маx хэрэглэснээр Витамин D-ийн хэмжээг ихэсгэх боломжтой.

Тэгвэл ямар хоол хүнсний бүтээгдхүүн таны амны хөндийн эрүүл мэндэд муу вэ?

Хэрэв та өөрийнхээ эрүүл мэндэд санаа тавидаг бол өдөр тутам хэрэглэж буй хоол хүнс зарим талаараа бидний эрүүл мэндэд тийм ч сайн нөлөөг үзүүлдэгүйг анхаарах хэрэгтэй.

Үүнд:

Carbohydrates - бактер нь амны хөндийд үлдэж хоцорсон хоолны үлдэгдэл дээр амьдарч үржин улмаар шүдний хорхой идэлтийг үүсгэдэг. Чихэр, чипс, талх, pasta, crackers зэрэг нь энэхүү бактерийг үүсгэдэг.

Sticky, chewy food - үзэм, granola bar, jelly beans, caramel, зөгийн бал, сироп зэрэг нь шүдэнд наалдаж, шүлс эдгээрийг сайн цэвэрлэж чадаагүйн улмаас шүдний хорхой идэлт үүсдэг.

Carbonated soft drink - гаазтай ундаа нь дээд зэргийн чихэр (sugar) агуулсан байдаг.

Diet болон энгийн ундаа нь фосфор, нүүрстөрөгч агуулсан байдаг тул шүдний пааланг хэврэг болгон шар бор өнгийн толбыг үүсгэдэг.

Жимс, ногооны жүүс - жимс болон ногооны жүүсэнд нилээн их хэмжээний сахар агуулагддаг. Энэ нь мөн шүдний пааланг гэмтээж шүдний хорхой идэлтийг үүсгэнэ.

Gobi cashmere

2012 оны 05-р сарын 09 Нийтэлсэн Enkhluun

EXCEL

2012 оны 05-р сарын 09 Нийтэлсэн Enkhluun
Excel програмын функцууд Microsoft Excel програмын томъёонд түүний олон арван функцууд онцгой үүрэгтэй. Функц хэрэглэснээр томъёог хялбар, үр дүнтэй болгоно. Microsoft Excel 97 програмд 10 бүлэгт хуваагдах 325 функцтэй. Эдгээрээс бидний хийж байгаа хүснэгт, мөн цалингийн болон ерөнхий боловсролын сургуулийн дүнгийн хүснэгтүүдийг боловсруулахад дорх цөөн тооны гол функцийг мэдсэнээр тооцоо хийгээд байдаг Дэлгэрэнгүй»

Говь Хувьцаат Компани

2012 оны 05-р сарын 08 Нийтэлсэн Enkhluun

Говь Хувьцаат Компани



Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 30 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. “Говь” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг “ЭФ СИ АЙ” ХХК 2007 оны 7 сард Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар манай компани эдүгээг хүртэл хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаа явуулж байна.



Эх орны гаралтай Монгол ямааны 100% ноолуур болон тэмээний ноосыг ашиглан дэлхийн топ зэрэглэлийн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог билээ. 1200 гаруй чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэсэн Говь үйлдвэр жилдээ 1100 тн түүхий ноос, ноолуур 30 тн бөмбөгөн ноос, ноолуур 210 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай ба түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.



Өнөөдөр гадаадын зах зээлд дэлхийн 30 гаруй орны 130-аар харилцагчиддаа Монголд үйлвэрлэв гэсэн шошготойгоор манай орны өрсөлдөх чадварын нүүр царай болон 100% ноолууран болон тэмээний ноосон бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бөгөөд дотоодын зах зээлийн 50 гаруй % -ийг дангаар эзэлдэг юм. Нийт 7 нэрийн барааны дэлгүүр 7 гэрээт борлуулагчаараа дамжуулан дотоодын худалдан авагчиддаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэдэг.



Орчин үеийн хувцас загварын чиг хандлагатай хөл зэрэгцэн алхаж дэхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Италийн болон Европын хувцас загварын нэр хүнд бүхий дизайнеруудтай хамтран ажиллаж олон улсын хувцас загварын компаниудын жишгээр жилдээ хавар, зуны болон намар, өвлийн гэсэн 2 удаагийн загварын коллекцийг гаргаж байна.

Хүний Нөөц


Захиргаа, Хүний Нөөцийн Газрын Зорилго

Хүний нөөцийн менежментийг шинэлэг аргаар хэрэгжүүлж, ажиллагчдад өндөр бүтээмжтэй ажиллах орчин , нөхцөлийг бүрдүүлснээр байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. ҮНЭТ ЗҮЙЛ:
- Мэргэшсэн, чадварлаг нөөцийг чухалчлах
- Хамтын ажиллагаа, нэгдмэл байдал, багийн сэтгэлгээг эрхэмлэх
- Манлайлал, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх
- Хүн төвтэй зөв бодлогыг хэрэгжүүлэх


Захиргаа хүний нөөцийн газрын зорилтууд

- Байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хүний нөөцийг бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх, идэвхжүүлэх
- Хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлж, байгууллагын соёлыг төлөвшүүлэх
- Ажлын бүтээмж , Чанар, Дадал, Гүйцэтгэлийг байнга сайжруулах
- Ажиллагчдын ажлын гүйцэтгэлийг бодитоор үнэлж цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох
- Хүний нөөцийн менежмент болон байгууллагын дотоод менежментийн бодлоготой уялдсан хөтөлбөр, төслийг боловсруулах, тэдгээрийг удирдамжаар ханган хэрэгжүүлэх
- Суралцагч байгууллага болох зорилт тавин ажиллах
- Газар нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах
- Мэдээллийн урсгалыг сайжруулах
- Удирдлагын түвшинд багаар ажиллах чадварыг дээшлүүлэх



Яагаад ГОВЬ гэж ?

Манай компанийг сонгосноор Танд дараах боломжуудыг олгох болно:

- Дэлхийн топ зэрэглэлийн үйлдвэрийн нэг
- Эрч хүчтэй чадварлаг хамт олонтой хөл нийлүүлэн алхах
- Ажилтан бүрт ахиж дэвших орчныг бүрдүүлсэн, ижил тэгш боломжыг олгох
- Ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлийг ямагт дэмжин сайшаах
- Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин урамшуулалыг олгох

Хөрөнгө Оруулагч


Монгол болон Япон улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдаж байсан ноос, ноолуурын салбарт түүхий эдээс авахуулаад бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны боловсруулалтыг хийх хамгийн том үйлдвэрлэгч болох Говь комбинатын төрийн мэдлийн хувьцааг “ЭФ СИ АЙ” ХХК 2007 оны 7 сард Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар манай компани 3 дахь жилдээ хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежментээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хувьчлалаас хойших 3 жилийн хугацаанд манай компани нийт 260 ширхэг үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийг 17.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчилж суурилуулсан байна.


Өнөөдрийн байдлаар компанийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдийн хурлыг жилд нэг удаа зарлан хуралдуулж хурлаас гарсан шийдвэр, тогтоолыг нээлттэй хэлбэрээр хувьцаа эзэмшигчид, болон ард иргэдэд зарладаг билээ.

Технологи


1. Ангилан ялгах үйлдвэрлэл:

1981 онд анхан шатны үйлдвэрийн харъяа “ Гар ялгах” цех нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш үйлдвэрлэлийн гол түүхий эд болох ямааны ноолуур, тэмээний ноосыг чанар, технологийн шаардлагын дагуу харах, мэдрэх эрхтний тусламжтайгаар байгалийн гэрэлд 20 шахам нэр төрлөөр ангилдаг онцлогтой.


Нийт ажиллагсдын 70 гаруй хувь нь 20-30 жил ажилласан туршлагатай мэргэшсэн ур чадвартай ажилчид байдаг. Жилдээ 500-600 тн ноолуур, 100-150 тн тэмээний ноос, 20-30 тн сарлагийн хөөвөр ангилах хүчин чадалтай.

2. Угаах үйлдвэрлэл:

Технологийн дагуу ангилан ялгагдсан бохир түүхий эдийг хог, өтөг бууц, тослог, зунгаг зэргээс салгаж дараагийн дамжлагын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах зорилгоор цагт 350-450 кг ноос ноолуур угаах хүчин чадалтай Япон улсын Futaba компанийн угаах машинаар гүйцэтгэнэ. Угаах машин нь сэгсрэх, сэмлэх, угаах онгоц, туслах онгоц, шахах гол, хатаах хэсгээс бүрдэнэ. Угаалганд Англи, Япон улсад үйлдвэрлэсэн хүний биед хоргүй, байгальд орчинд хор нөлөөгүй угаалгын саван хэрэглэдэг.

3. Хялгас ялгах үйлдвэрлэл:

Угаасан ноос, ноолуурын байгалийн хогт хольц, хялгасыг ялгаж самнасан ноос, ноолуур болох хагас боловсруулсан бүтээгдэхүүн гаргах зорилготой. Үйлдвэрлэлийн технологи нь маш нарийн орчны чийг, температурыг тодорхой түвшинд барих, холиогоо зөв оновчтой тохируулах, машин тоног төхөөрөмжийн тохиргоо, машин баригчийн ур чадвар зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж дараа дамжлагуудаа чанартай түүхий эдээр хангадаг онцгой үйлдвэрлэл. Япон улсын TORIGOE пүүсийн хялгас ялгах 27 машинаар жилд дунджаар 300-350 тн самнасан ноос, ноолуур гаргах хүчин чадалтай.

4. Будах, холих үйлдвэрлэл:

Самнасан ноос, ноолуурыг будах, цайруулах, бобинтой утас будах, ороох, хатаах, холих, ургамлын хогт хольцыг ноосноос цэвэрлэх зориулалттай карбонжуулах гэсэн технологийн 7 дамжлагаар үйлдвэрлэлээ явуулдаг. Жилдээ 3, 5 тн утас, 180-220 тн задгай ноос, ноолуур будаж цайруулах, 220-270 тн холио хийх хүчин чадалтай. 2008 онд техникийн шинэчлэлтээр Италийн STALAM фирмийн радио долгионоор хатаах машин суурилагдаж ширхэгтийг гэмтээхгүйгээр хатаадаг болсон ба 2009 онд Италийн LORERIS BELLINI пүүсийн бүрэн автомат, компьютерийн удирдлагатай будах, чихэх, сэгсрэх, сугалах тоног төхөөрөмжөөр тоноглогдсоноор будах хүчин чадал 20% -иар өсч, холих дамжлагад мөн Италийн OMMI фирмийн 600-1000 кг холио хийх хүчин чадалтай бүрэн автомат машиныг суурилуулснаар үйлдвэрлэл 2 дахин нэмэгдсэн.


Лабораторид гадаад дотоодын худалдан авагчдын санал болгосон өнгийг АНУ-ын DATACOLOR-600ТМ аппаратаар гаргаж баталгаажуулан үйлдвэрлэдэг. Англи, Швейцар улсын байгаль орчинд хор нөлөөгүй 36 төрлийн будаг, 32 төрлийн химийн бодис хэрэглэдэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийт 1000 гаруй өнгөтэй болж харилцагч нартаа өнгөний сонголттойгоор борлуулалтаа жилээс жилд нэмэгдүүлсээр байна.


5. Ээрэх үйлдвэрлэл:

Ноос ноолуурын үйлдвэрүүдийн зүрхэн дамжлага нь ээрэх үйлдвэрлэл. Ээрмэл утас нь ээрэх үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн ч сүлжих, нэхэх үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд. Сүлжмэл болон нэхмэл бэлэн бүтээгдэхүүний чанар ээрмэл утасны чанараас шууд хамаардаг. Жилдээ 11-28 номерын 180-200 тн ээрмэл утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Технологийн самнах, ээрэх, шилжүүлэн ороох, давхарлан ороох, эрчлэх 5 үндсэн дамжлагатай. Япон, Италийн OCTIR самнах машины нэг гогцоот ремешок шинээр сольсноор цувималын жигд бусын хэлбэлзэл 1,8% -д хүрч утасны чанар сайжирсан.


TORIGOE 4,5-р самнах машины тэжээлт хаялтыг өөрчилж автомат компьютер удирдлагатай хяналтын төхөөрөмж шинээр суурилуулснаар утасны жигд бус 24%-иар дээшилсэн. Италийн GAUDINO фирмийн дэвшилтэт автомат мэдрэгч бүхий компьютер удирдлагатай машин суурилуулснаар Монгол анх удаа ноолууран утас ээрэх технологи дэлхийн түвшинд хүрсэн. Японы MURATEC фирмийн компьютерийн удирдлагатай бүрэн автомат өндөр бүтээмжтэй ороох, эрчлэх машин шинээр суурилуулснаар ноолууран ээрмэл утасны чанар улам сайжирсан.


6. Сүлжих үйлдвэрлэл:

Сүлжмэлийн зориулалттай ээрмэл утсаар Япон, Итали улсын микропроцессорын удирдлага бүхий компьютер удирдлагатай бүрэн автомат сүлжих машинаар загвар дизайны өргөн сонголт бүхий сүлжмэл бэлэн бүтээгдэхүүнийг технологийн 20 гаруй дамжлагаар чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн гаргах үндсэн чиглэлтэй ажилладаг.


Сүлжих, оёх гэсэн 2 хэсэгтэй. Сүлжих хэсэгт: ээрмэл утаснаас сүлжмэл деталь хүртэлх дамжлага Оёх хэсэгт: сүлжмэл деталиас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлэх хүртэлх дамжлага багтдаг. Япон улсын SHIMA SEIKI сүлжих машин 102 ш, Герман улсын STOLL сүлжих машин 20ш, Тайвань улсын DAHU босоо ороолт сүлжих 1 машинуудаар сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг.


Эдгээр машин дээр хийгдэх ерөнхий ажиллагаа нь хэрэглэгчийн хүссэн загвар зураглалын дагуу программист инженер программчилж машинд уншуулан бүтээгдэхүүн сүлжигдсэнээр гар ажиллагаа багатай, хөдөлмөрийн бүтээмж өндөртэй байдаг. Оёх хэсэг нь Япон болон Итали улсад үйлдвэрлэгдсэн 190 ширхэг кеттель машинтай. Жилдээ нийт 700000 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.


7. Говь нэхмэл, нарийн ээрэх үйлдвэр:

/Говь -2/ Нэхэх цех нь анх 1981 онд нэхмэл хөнжил үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхэлсэн ба 1997 онд нарийн ээрэх, нэхэх, нэхэхийн гүйцэтгэн боловсруулах гэсэн үндсэн 3 үйлдвэрлэлээс Говь -2 үйлдвэр болон өргөжсөн. Нарийн ээрэхэд Италийн сүүлийн үеийн SANT ANDREA зүүт холих, зүүт самнах, сунгах машинууд, SAVIO, автомат ажиллагаатай GAUDINO нарийн ээрэх, Японы Мурата фирмийн ороох, давхарлан ороох, эрчлэх зэрэг тоног төхөөрөмжөөр жилд 45-50 тн бөмбөгөн ноос, ноолуур, 16-18 тн 48,60,72,80 номерын нарийн ээрмэл үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын анхны нарийн ээрэх үйлдвэр болсон .


Нэхэх үйлдвэртээ Германы DORNIER жаккард нэхэх, добби нэхэх машинууд, Финляндын гар нэхэх 3 машин, Францын STABLI суурь утас залгах автомат машин, Италийн агшаах, жигнэх машинуудыг тус тус шинээр суурилуулснаар үйлдвэрлэлийн хэмжээ 2,5 дахин нэмэгдсэн. Төрөл бүрийн жаккард хээтэй болон сүлжээтэй ороолт, хөнжил, драп, шааль зэрэг нийт 220000- 250000 уртааш метр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.


8. Сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулах үйлдвэр:

Сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулах цех, Принт цех, Пиллингийн лаборатори гэсэн 3 нэгжтэй. Бүтээгдэхүүн боловсруулалтын эцсийн дамжлага тул ажилчдаас ур чадвар хариуцлага шаарддаг онцгой дамжлагуудын нэг. Тус цехэд угаах машин -9, хатаах машин -8, сэгсрэх машин -1, прэсс индүүний машин -4, гар индүү-1 нийт 23 машин тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулдаг ба жилдээ 700 гаруй мянган ширхэг бүтээгдэхүүнд боловсруулалт хийх хүчин чадалтай.


Техникийн шинэчлэлээр Швед улсын ELECTROLUX маркийн угаах, хатаах машин, Английн SDLATLAS фирмийн лабораторийн пиллингийн шинжилгээний аппарат, Хятадын KELIER компаний хуурай хими цэвэрлэгээний машинуудыг суурилуулж бүтээмжээ нэмэгдүүлж, боловсруулалтын чанараа дээшлүүлсэн. 2010 онд Японы SHIMA SEIKI компаний ноолууран бүтээгдэхүүн дээр дүрс буулгах аргыг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Бүтээгдэхүүний пиллингийн шинжилгээг дүгнэх Англи улсын PILLGRADE аппарат шинээр суурилуулан бүтээгдэхүүний агшилт, даацын шинжилгээг хийж байгаа.


9. Говь салон:

1995 онд зөөлөн оёдлын цех анх байгуулагдсан. Зөөлөн оёдол, оёмол хөнжил, хими цэвэрлэгээ, нөхөн засварын үйлчилгээ үзүүлдэг гурван цехтэй. 100% ноолууран болон ноосон нэхмэл даавуу, драппаар эрэгтэй эмэгтэй пальто, пиджак костюм, юбка жилет, платье, Монгол үндэсний дээл хантааз, хүрэм, тэмээний ба ямааны ноос, ноолууран хөнжил, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн майк, нуруувч, өвдгөвч, бойтог гэх мэт бүх төрлийн оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.


Хэрэглэгчийн хүссэн өнгө загвар дизайнаар 2 хоногийн дотор үйлдвэрлэж үйлчилдэг. Жилдээ 15000 орчим ширхэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Говь салон нь Япон улсын ЖҮКИ, НАОМОТО, СЕЙКО, ЯМАИЧИ, Итали улсын КОНТИ КОМПЛЕТ, Хятад улсын ХЭНГТТАЙ компанийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон.


10. Чанар стандарт баталгаажуулалтын хэлтэс:

Чанар – “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа “ Дэлхийд танигдсан монгол брэнд үйлдвэрлэгч болсон хамт олны гол үзүүлэлт нь бүтээгдэхүүнийх нь чанар байдаг. ЧСБХэлтэс нь хяналтын инженерүүд, лаборант чанар шалгагчид, бэлэн бүтээгдэхүүний шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр бүх төрлийн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнд чанарын давхар хяналт хийж чанарыг стандарт, норматив техникийн баримт бичигт заасан хэмжээнд хүргэх, лабораторийн шинжилгээний үнэний магадлалд хяналт тавин MNS ISO / IES 17025 :2007 стандартыг хэрэгжүүлэхэд анхааран ажилладаг.

“Говь” ХК нь 1995 онд Монгол улсын хэмжээнд анх удаа олон улсын ISO -9001 чанарын стандартыг нэвтрүүлж, итгэмжлэгдсэн лабораторийн эрх авсан бөгөөд 2008 онд ISO / IES 17025 стандартын дагуу дахин итгэмжлэгдсэн. Чанартай бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нийлүүлсний төлөө дараах өндөр хэмжээний олон шагналуудыг авч байсан. Үүний заримаас дурдвал:
- Дэлхийн нэр хүндтэй байгууллагаас 1994, 1997, 1998 онуудад бүтээгдэхүүний чанар нь дэлхийн түвшинд хүрсэнийг гэрчлэх “ Global Quality Management“ алтан цомоор
- 1997, 1999 онуудад “ Тэргүүний Худалдаачдын Клуб байгууллагаас “ Чанарын төлөө цом” –оор 3 удаа
- 2003 онд Швейцар улсын Женев хотноо Олон улсын Чанарын байгууллагаас “Чанарын бизнесийн Нэр Хүнд” Алтан Европ цомоор тус тус шагнагдсан.

Ололт Амжилт



Тус компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн дэвшилтэт техник, технологи нэвтрvvлж, чанартай бvтээгдэхvvн vйлдвэрлэж ирсэний vр дvнд ололт амжилтаар дvvрэн байдаг



Ноолуурын салбарт тэргvvлэгч ГОВЬ ХК 2009 оны ТОР 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч, МvХАvТ-ын хамгийн хvндтэй "DIAMOND" гишvvн боллоо Монгол Улсын Засгийн Газар, МvХАvТ хамтран улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан шилдэг 100 аж ахуйн нэгжvvдийг уламжлал болгон шалгаруулан өргөмжилдөг билээ. Ес дэх удаагаа зохион байгуулагдсан 2009 оны ТОР 100 аж ахуйн нэгжийн нэгээр ноолуурын салбарт тэргvvлэгч ГОВЬ ХК шалгарсан нь хэрэглэгч та бидний хамтын ажиллагааны vр дvн юм.



Тус шалгаруулалтаар аж ахуйн нэгжvvдийг улсад төлсөн татварын хэмжээ, шинээр бий болгосон ажлын байр, хөрөнгө оруулалт, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжvvлэх чиглэлээр хийсэн ажлууд, тvvнд зарцуулсан зардал, vр дvнгээр нь дvгнэдэг юм. Мөн ГОВЬ ХК нь ТОП 100 аж ахуйн нэгжид шалгарсан учир МvХАvТ-ын хамгийн хvндтэй "DIAMOND" гишvvн болж, гэрчилгээ гардан авлаа.



Дотоодоос авсан шагнал:

1987-1990 он

Говь комбинат ажлын амжилтаараа улсын хэмжээнд 4 жил дараалан тэргүүн байр эзэлж, МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөл, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн төв хорооны шилжин явах тугийг үүрд хадгалах эрхтэй болж байсан. Монгол улсын “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр 3 жил дараалан шалгарав.

1991 он

Олон улсын чанарын цом гэрчилгээ

1987, 1988, 1989, 1990 он

МАХН-ын төв хороо, БНМАУ-йн Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн төв зөвлөл, МХЗЭ-ийн төв хорооны шилжин явах туг, тэргүүн байр

1996, 1998, 1999, 2001, 2002 он

Улаанбаатар түншлэл олон улсын үзэсгэлэн яармагийн “Гранпри”

1998, 1999, 2002 он

Монголын “Шилдэг аж ахуйн нэгж”

1999 он

Байгаль орчинд хор хөнөөлгүй “Эко Үйлдвэрлэгч” гуравдахь удаагаа

2000 он

Байгаль орчинд ивээлтэй технологи нэвтрүүлэгч байгууллага

2001, 2003, 2004 он

МҮХАҮТ-ын “Үндэсний ТОП-100 аж ахуйн нэгж - Хүндэт өргөмжлөл”, “Шилдэг брэндийн бүтээгдэхүүн”, Экспортын брэнд”

2002 он

Хувцас загварын “Гоёл-2002” наадмаас Гран-При шагнал

2003 он

Гоёл-2003 наадам. Нэхмэл бүтээгдэхүүнээр “Гран-При”

2004 он

“Гоёл-2004” наадамд Дизайнеруудын Холбооны “Шилдэг загвар зохион бүтээгч товчоо”

2005 он

МҮХАҮТ-ээс ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнээрээ “Шилдэг Брэнд Үйлдвэрлэгч” болон “Чанарын Сертификат”

2006 он

МУЗН-ийн “Нигүүлсэнгүй үйлстэн байгууллага”

2005 он

МҮХАҮТ-ээс ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнээрээ “Шилдэг Брэнд Үйлдвэрлэгч” болон “Чанарын Сертификат”

2009 он

Чанар Стандартийн Хорооны тэргүүний мэдээллэгч байгууллага

2010 он

“Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж”

2011 он

Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд идэвхтэй оролцож тэргүүний ажил олгогч байгууллагаар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал

НХХЯам, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газар, Хөдөлмөрийн Төв Биржээс “Шилдэг ажил олгогч” өргөмжлөл

Сургуулийн өмнөх боловсролын дэвшилтэт арга зүйн төвөөс “ Хүүхдийн боловсролыг дэмжигч байгууллага” өргөмжлөл

“Гоёл-2011” наадмаас “Уран Сэтгэмж” коллекци шилдэг залуу дизайнер




ОУ-ын байгууллагаас авсан шагнал:

1979, 1986 он

Bruno - олон улсын үзэсгэлэн яармаг “Алтан медаль”

1982, 1983 он

Герман болон Чех улсад зохиогдсон олон улсын үзэсгэлэнгээс алтан медаль

1980, 1982, 1986, 1988 он

“Leipzig” Олон улсын үзэсгэлэн яармаг эхний гурван байр “ Алтан медаль”

1989 он

“Plovdiv” Олон улсын үзэсгэлэн яармаг “Алтан медаль”

1996 он

Чех улсын Бруно хотноо зохион байгуулагдсан Олон улсын Худалдааны үзэсгэлэнгээс “Алтан медаль”

1994, 1997, 1998, 1999, 2001 он

Олон улсын чанарын “Алтан цом”

1999 он

“Global Management Organization”-аас байгаль орчинд аюулгүй бүтээгдэхүүний “Алтан цом”-оор шагнагдав.

2003 он

Швейцар улсын Менежмент Консальтингийн Холбооны
шинэ мянганы “Чанар, Бизнесийн нэр хүнд – Алтан
Европ” олон улсын шагнал

1981-2011 Говь ХК-хураангуй


1976 он

UNIDO-ийн төслийн хүрээнд ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах туршилтын үйлдвэр ашиглалтанд оров.


1977.03.17 он

Японы Засгийн газар БНМАУ-ын Засгийн газарт 5.0 тэрбум иений буцалтгүй хөрөнгө олгож, түүний оролцоотойгоор Улаанбаатар хотноо ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр байгуулах тухай” Монгол-Японы Засгийн газрын хэлэлцээр байгуулагдав.


1977.12.15 он

Японы компаниудад явуулсан ноолуур, ноосны туршилтад оролцох, техник технологи Ноу Хауг судлах, үйлдвэр байгуулах компанийг сонгох ажлаар Ноосны Үйлдвэрийн Нэгдлийн ерөнхий инженер Г.Дүгэрсүрэн /агсан/, Б.Ёндонжамц, П.Дамдинжав, А.Зумаа нар нэг сар Япон улсад ажилласан.


1978.08.25 он

Говь үйлдвэрийн байрлан барилгын шавыг тавьсан.


1979-1980 он

Япон улсад 78 инженер техникийн ажилтнууд 3 сарын хугацаатай үйлдвэрийн дадлагын ажлыг гүйцэтгэв.


1981.08.25 он

Үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусав.


1979-1981 он

Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах комбинатын мэргэжлийн болон угсралт, тохируулгын үйлдвэрлэлийн дадлага хийлгэх Япон улсад 78 инженер техникийн ажилтнуудыг 3 сарын хугацаагаар суралцуулав.


1981.09.05 он

Ямааны ноолуур , тэмээний ноос боловсруулах үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн угсралт, тохируулгын ажлыг гүйцэтгэн технологийн шугамыг ашиглалтанд хүлээн авч, Монгол-Японы хамтын ажиллагааны анхны байгууламж Говь үйлдвэр үүд хаалгаа анх нээсэн түүхтэй.


1980-1985 он

Япон улсын дээд сургуульд анхны оюутан Р.Жигжид, П.Ганхуяг нар суралцав.


1987-1989 он

Комьпютерийн автомат удирдлага бүхий Япон улсын SET-092 сүлжих машиныг үйлдвэрт суурьлуулав


1986-1992 он

Өөрийн хөрөнгөөр биеийн тамирын спорт заал, ажиллагсдын сувиллын газар, Рашаант амралт, хүүхдийн цэцэрлэг, 44, 72, 36 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулж ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн.



1989-1990 он

Говь комбинат улсын нийт чөлөөт валютын орлогын 70 хувийг дангаараа бүрдүүлж байсан.


1991 он

Олон улсын стандарт ISO-9000 тэмдэгтийг үе шаттайгаар нэвтрүүлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 98 хувийг экспортлон Олон улсын чанарын цом болон гэрчилгээг Монгол улсаас анх удаа авсан.


1994 он

Япон улсын Shima Seiki брэндийн компьютерийн удирдлагатай сүлжих машиныг суурилууллаа


1995-1996 он

Итали улсын технологи тоног төхөөрөмжөөр ээрмэл, нэхмэл, сүлжих үйлдвэрийн өргөтгөлийг хийж, д 8.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийв. Монгол улсад анх удаа олон улсын чанарын ISO-9001:2000 тэмдэгтийг нэвтрүүллээ.


1997 он

Монголд анх удаа ноос ноолууран өргөн хөнжил, ноолууран давуу, драп, нарийн номерын ээрмэл утас үйлдвэрлэх Говь 2 үйлдвэрийг ашиглалтанд хүлээн авав.


1998 он

Гадаад зах зээлээ өргөжүүлэн Япон улсад “Алтай”, Бельги улсад “Gobi Europe”, АНУ-д “Gobi-USA” зэрэг охин компаниуд байгуулж, дэлхийн 30 гаруй оронтой түншийн харилцаа холбоо тогтоож, АНУ-ын зах зээлд анх удаа 45000 ширхэг бүтээгдэхүүн нийлүүлсэн.


1989 он

Говь үйлдвэр “ Чанарын хяналтын дугуйлан”-г нэвтрүүлэв.


1992 он

Говь үйлдвэр “5S”, “Чанарын хяналтын иж бүрэн систем” хэрэгжүүлэв.


2000 он

Утас будах технологи болон орчин үеийн компьютерийн системд холбогдсон сүлжих машин, STOLL-330-ыг суурилуулав. Будах үйлдвэрийн техник, технологидоо олон улсын чанарын ISO-1004 тэмдэгтийг нэвтрүүллээ.


2004 он

Герман улсын Stoll үйлдвэрийн компьютерийн удирдлага бүхий сүлжих машинаар өргөтгөл хийв.


2006 он

Говь үйлдвэрийн 25 жилийн ойн баярыг арга хэмжээг тэмдэглэв.


2006-2007 он

Говь үйлдвэрийн төрийн мэдлийн хувьцааг “ЭФ СИ АЙ” ХХК 2007 оны 7 сард Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авсан


Говь ХК-ийн үйлдвэрлэлийн ажиллагааг тогтвортой ажиллуулах, өмч хөрөнгийн хадгалалтыг сайжруулах, гадаад орнуудын захиалагч нарын гэрээт бүтээгдэхүүнийг хугацаанд нь нийлүүлэх, ажиллагсдын тогтвор суурьшлыг хангаснаар Европ, Ази, Америк тивүүдийн 14 орны 28 компаниудад 8.1сая. долларын 350000 ширхэг сүлжмэл, оёмол, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.


2008 он

Говь үйлдвэрийн дэргэдэх Төв дэлгүүрийн барилгын дизайныг Японы алдарт архитекторч Сайко Кейчиро шинээр хийж дэлгүүр зургадугаар сард нээлтээ хийлээ


Япон улсын Shima Seiki брэндийн өндөр хүчин чадал бүхий компьютерийн бүрэн удирдлагатай сүлжих SSG122SV маркийн машин, ээрхийн үйлдвэрт Итали улсын Stalam болон 66-DD 14G Conti Complett брэндийн машинуудыг суурилуулан үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөв.


2009 он

Японы Токио хотод өөрийн салбар дэлгүүрээ нээлээ


Италийн “VVA Consulting Company”-тай хамтран ажиллах гэгээр байгууллаа


Говь Үйлдвэрт техник, технологийг шинэчлэлтүүдийг үе шаттайгаар хийж байсан бөгөөд үүний үр дүнд дараах шинэчлэлтийг хийж үйлдвэрт өргөтгөл явууллаа. Үүнд:
- Италийн Loris Bellini брэндийн ээрэх машин /25кг, 100кг/
- Италийн Ommi брэндийн автомат холих машин
- Италийн Gaudino брэндийн ээрмэлийн машин
- Японы Shima Seiki брэндийн компьютерийн бүрэн автомат удирдлагатай сүлжихийн машин
- Швейцарийн Sulze брэндийн Жакарт нэхэх төхөөрөмж


2010 он

Говь үйлдвэр байгуулагдсаны 30 жилийн түүхт ойн хүрээнд Италийн алдарт загвар зохион бүтээгч Саверио Палателлатай шинэ загварын коллекци дээр хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Монголын ноолуурын салбарт анх удаагаа Принт технологийг нэвтрүүлэн ноолуур дээр зургийг барлан буулгадаг технологитой боллоо.


2011 он

Үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлэн, шинээр 300-аад ажлын байрыг зарлалаа. Италийн алдарт хувцас загвар зохион бүтээгч Саверио Палателлатай хамтарсан анхны коллекци болох “Gobi by Saverio Palatella” коллекци худалдаанд гарлаа.



Говь ХК-ийн 30 жилийн ойг тэмдэглэж, Төрийн дээд цол, одон, медалиар 25 ажилтан шагнагдав. Компанийн сүлжигч Б.Оюун-Эрдэнэ МУ-ын Аж Үйлдвэрийн “Гавьяат ажилтан” цол, тэмдэг хүртлээ.


1981-2011 оны хооронд Говь компаниас МУ-ын АҮ-ын “Гавьяат ажилтан” 3, Төрийн дээд одон, медальтан 80 төрж, компанийн “Хөдөлмөр болон Чанарын аварга ажилтан” 84, “Хөдөлмөрийн алдартан”-аар 135 ажилтан шалгарчээ.

Интернэтийн үүсэл хөгжил

2012 оны 05-р сарын 02 Нийтэлсэн Enkhluun


Компьютер үүсч хөгжсөн 1960-аад онд Америкийн батлан хамгаалах сүлжээ байгуулж, түүнд цэргийн газруудын компьютеруудыг холбожээ . Үүнийгээ ARPANET гэж нэрлэжээ. Энэ сүлжээ нь цэргийн ба энгийн жижиг сүлжээ болон салбарласан байна. Энгийн жижиг сүлжээ нь одоогийн интернэт сүлжээний үндэс суурь нь болсон юм. Энэ сүлжээ дэлхийн төвүүдийг холбосон сүлжээ болон өргөжжээ. Дэлхийн төвүүдийг холбосон компьютеруудаар олон мянган мэдээлэлийг хүлээн авч илгээж байна. Интернэтийн сүлжээ нь маш богино хугацаанд хэрэглэгчидийг сонирхол, хэрэгцээтэй мэдээлэлүүдээр хангадгаараа бусад мэдээллийн хэрэгслүүдээс олон дахин давуу талтай. Интернэт нь хэрэглэгчидийн хоорондын зайнаас үл хамаардаг бөгөөд мэдээлэл солилцох өргөн уудам зайг хамарсан зүйл билээ. Орчин үед 43.000 сүлжээг агуулсан 3.864.000 компьютер, 28.9 сая хэрэглэгчтэй байна. Интернэтээр бусад компьютеруудаас мэдээлэл хүлээн авахыг Download гэх ба өөрийн компьютераас мэдээлэл дамжуулахыг Up-load гэдэг .

Одоо үеийн хэрэглэгчдийн амьдралд телефон, телевиз ямар их үүрэг гүйцэтгэж байгаатай адил интернэт чухал хэрэгцээтэй болжээ. Интернэтийн хүмүүст өгч байгаа ашиг тус өгүүлж баршгүй их учраас товч өгүүлье . Интернэт гэж юу вэ? Хvн төрөлхтөний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшлvvдийн нэг нь Интернэт билээ. Анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компъютеруудыг л хамарсан сvлжээ байсан бол, өнөөдөр Интернэт нь дэлхий даяар олон арван сая компъютерыг холбосон аварга том сvлжээ болон өндийжээ. 1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж байлаа. Өнөөдөр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо өндөр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Яг хэдэн хvн Интернэтийг хэрэглэдэгийг хэн ч тодорхой хэлж чадахгvй ч гэсэн, 350 гаруй сая хэрэглэгчтэй гэж баримжаалдаг бөгөөд ойрын хугацаанд тэрбум хэрэглэгчтэй болно гэж тооцоолж байна. Хэрэглэгчидийн ихэнх нь залуу хvмvvс (35 нас тvvнээс залуу), эрэгтэй (67%), их дээд сургууль дvvргэсэн (55%), дундаж буюу дундажаас дээгvvр амьдралтай байна гэсэн судалгаа байдаг юм байна. Хэрэглэгчдийн тоо хурдтай өсөж байгаа vед дээрх ялгаа улам бvр багасаж байгаа.


Интернэтийн түүх Одоогоос 32 жилийн өмнө (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэтийг ARPANET гэдэг нэртэйгээр анх 4 компъютерыг хооронд нь холбож vvсгэжээ. Yvний гол зорилго нь цэргийн судалгаа шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын компъютеруудыг холбох явдал байжээ. Энэ сvлжээнд компъютеруудыг нэмж холбосоор, 1974 он гэхэд 62 компъютер холбогдоод байжээ.
1983 онд уг сvлжээг хоёр салгасан бөгөөд, нэг нь цэвэр цэргийн хэрэгцээнд (Milnet), нөгөөдөхийг нь их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулж Интернэт гэж нэрлэжээ. Энэ vед Интернэтэд 1000 хvрэхгvй толгой компъютер (host computer - интернэтэд шууд холбогдсон компъютер) холбогдсон байжээ.

1985 онд Канадын засгийн газар тус улс дахь бvх их дээд сургуудиудыг холбосон BITNET сvлжээг vvсгээд, тvvнийгээ Internet-тэй холбосон байна. Тухайн vедээ BITNET нь Internet-тэй өрсөлдөж байсан том сvлжээ ажээ.

1986 онд АНУ-н Yндэсний Шинжлэх Ухааны Сан томоохон их дээд сургуулиудыг холбосон NFSNET сvлжээг байгуулжээ.

1987 оны эцсээр Internet-д 10000, BITNET-д 1000 толгой компъютер холбогдоод байжээ. Дэлхийн бусад оронд ч гэсэн vvнтэй ижил сvлжээнvvд байгуулагдаж эхэлсэн бөгөөд, ихэнхдээ Интернэтийнхтэй ижилхэн стандарттай байгуулж байжээ. Yvний vр дvнд дэлхийн бусад орны сvлжээнvvд хоорондоо зохицож холбогдох боломжтой болж байсан бөгөөд, 1990-ээд оны ихээр ихэнх улс орнуудын сvлжээнvvд хоорондоо холбогдож нэгэн аварга том сvлжээ байгуулагдаж эхэлжээ. Тухайн vед эдгээр олон дэд сvлжээ болгон нь өөрийн гэсэн нэр ус, vнэ төлбөр зэргээрээ ялгарч байжээ. Яваандаа Интернэт гэдэг нэрийг ерөнхийд нь хэрэглэх болж, бvхэл дэлхий даяарх сvлжээнvvдэд Интернэтийн хэрэглэдэг TCP/IP протокол хэрэглэгдэж эхэлжээ.

1992 оны эцэсээр 1 сая толгой компъютер Интернэтэд холбогдоод байв. Ингээд vзвэл олон тооны сvлжээнvvд хоорондоо холбогдож бий болгосон тул Интернэтэд ямар нэгэн удирдах төв гэсэн ойлголт байхгvй. Анхлан байгуулахад нь оролцож байсан хvмvvсийн ихэнх нь Интернэтийг төвлөрсөн удирдлагатай болгохгvйн тулд тууштай тэмцэж ирсэн бөгөөд, энэ нь эргээд зарим талаар ашиггvй байдалд ч хvргэсэн юм.


Интернэт дэх хаягнууд Интернэтэд холбогдсон хvн бvхэн бусад компъютертэй харьцах боломжтой болно. Yvнд хаяглалт маш чухал vvрэгтэй бөгөөд, маш нарийн зохицуулагдсан байна. Интернэтэд холбогдсон байгаа толгой компъютер болгон өөрийн гэсэн хаягтай байна, бvх дэлхий даяар тvvнтэй ижилхэн хаягтай компъютер нэг ч байх ёсгvй. Интернэтэд дараах хоёр хаягийг хэрэглэнэ:
- Хэрэглэгчид зориулсан, прорамм хангамжны хvрээнд (давхаргад) хэрэглэгдэх хаяг буюу домайн нэр ч гэдэг: http://www.yahoo.com - энэ нь хvнд хэрэглэхэд хялбар болгодог хаяг.
- Сvлжээний хvрээнд хэрэглэгдэх хаяг буюу IP address: 204.71.200.69 - энэ нь яг Интернэт дотор мэдээлэл дамжуулахад хэрэглэгддэг vндсэн хаяг.

Ингэхээр Интернэт дотор байгаа бvх компъютеруудын IP хаяг нь 0.0.0.0-с 255.255.255.255-н хооронд байна гэсэн vг.

edu боловсролын байгууллага гэдэгийг заана
com бизнес худалдааны байгууллагын хаяг
gov засгийн газарын харьяаны байгууллагын вэб
mil цэргийн байгууллага
net сvлжээ гэсэн утгыг заана
org ашгийн бус байгууллага гэсэн утгыг заана
ca канадынх
au австралийнх
uk английнх
de германых
jp японых
mn монголынх
ru оросынх
cn хятадынх
Домайн нэрийг харин худалдаж авдаг гэдгийг та бvхэн мэднэ бизээ. Network Solutions Inc. гэдэг АНУ-н засгийн газраар зохицуулагддаг байгууллага энэ домайн нэртэй холбоотой зохицуулалтыг хийж хvмvvст домайн нэрнvvдийг худалдаж байдаг. Монголд бол Датаком, Миком, Мэжикнэт зэрэг компаниуд энэ төрлийн vйлчилгээг явуулдаг, гэхдээ та өөрөө домайн нэр олоод авчихаж болно, бvvр vнэгvйгээр домайн нэр авсан ч болно.

Хэрхэн ГОГО-д өөрийн блогтой болох вэ?

2012 оны 05-р сарын 02 Нийтэлсэн Enkhluun

1.Эхний алхам. Юун түрүүнд та ГОГО портал сайтын гишүүн болох ёстой. Үүний дараа блогийн нүүр хуудсанд байгаа “блог үүсгэх” гэсэн хэсэгт нэвтрэн орно.

Ингээд холбогдох асуултанд хариулна.

-Блогийн нэр: Энэ нь таны блогийн нэр байна.

-Тайлбар: Таны блог юун тухай өгүүлэх талаар товч тайлбар.

-Блогийн URL: Энэ нь таны блогийн хаяг юм. http://test.blog.gogo.mn/ Таны блог руу орох test гэх энэ хаяг нь хамгийн товч тодорхой байвал бусад хүмүүс цээжлэхэд хялбар байх болно.

-Блогийн загвар: Ингээд блогийн бэлэн загваруудаас сонгох буюу хэрвээ Та өөрөө компьютерийн мэдлэгтэй бол өөртөө зориулсан загварыг үүсгэх боломжтой.

Ингээд та шинэ блогтой болно. Шинэ бичлэг гэсэн хэсэгт орж, анхныхаа бичлэгийг оруулаарай. Үүний тулд зарим нэгэн зүйлийг анхаарах ёстой.

Бичлэгийнхээ тохиргоонууд гэсэн хэсэгт нэвтрэн ороорой.

Ингээд “Блогт ашиглагдаж байгаа editor” хэсгийн сонголтоос “Rich text editor” тохиргоог сонгоно уу. Ингэхэд та блогтоо зураг, видео файлуудыг оруулах боломжтой болох юм. Мөн эндээс та бусад тохиргоог сонголтын дагуу хийж болно.