Говь Хувьцаат Компани

Говь Хувьцаат Компани



Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 30 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. “Говь” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг “ЭФ СИ АЙ” ХХК 2007 оны 7 сард Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар манай компани эдүгээг хүртэл хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаа явуулж байна.



Эх орны гаралтай Монгол ямааны 100% ноолуур болон тэмээний ноосыг ашиглан дэлхийн топ зэрэглэлийн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог билээ. 1200 гаруй чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэсэн Говь үйлдвэр жилдээ 1100 тн түүхий ноос, ноолуур 30 тн бөмбөгөн ноос, ноолуур 210 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай ба түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.



Өнөөдөр гадаадын зах зээлд дэлхийн 30 гаруй орны 130-аар харилцагчиддаа Монголд үйлвэрлэв гэсэн шошготойгоор манай орны өрсөлдөх чадварын нүүр царай болон 100% ноолууран болон тэмээний ноосон бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бөгөөд дотоодын зах зээлийн 50 гаруй % -ийг дангаар эзэлдэг юм. Нийт 7 нэрийн барааны дэлгүүр 7 гэрээт борлуулагчаараа дамжуулан дотоодын худалдан авагчиддаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэдэг.



Орчин үеийн хувцас загварын чиг хандлагатай хөл зэрэгцэн алхаж дэхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Италийн болон Европын хувцас загварын нэр хүнд бүхий дизайнеруудтай хамтран ажиллаж олон улсын хувцас загварын компаниудын жишгээр жилдээ хавар, зуны болон намар, өвлийн гэсэн 2 удаагийн загварын коллекцийг гаргаж байна.

Хүний Нөөц


Захиргаа, Хүний Нөөцийн Газрын Зорилго

Хүний нөөцийн менежментийг шинэлэг аргаар хэрэгжүүлж, ажиллагчдад өндөр бүтээмжтэй ажиллах орчин , нөхцөлийг бүрдүүлснээр байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. ҮНЭТ ЗҮЙЛ:
- Мэргэшсэн, чадварлаг нөөцийг чухалчлах
- Хамтын ажиллагаа, нэгдмэл байдал, багийн сэтгэлгээг эрхэмлэх
- Манлайлал, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх
- Хүн төвтэй зөв бодлогыг хэрэгжүүлэх


Захиргаа хүний нөөцийн газрын зорилтууд

- Байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хүний нөөцийг бүрдүүлэх, сургаж хөгжүүлэх, идэвхжүүлэх
- Хамт олны таатай уур амьсгалыг бүрдүүлж, байгууллагын соёлыг төлөвшүүлэх
- Ажлын бүтээмж , Чанар, Дадал, Гүйцэтгэлийг байнга сайжруулах
- Ажиллагчдын ажлын гүйцэтгэлийг бодитоор үнэлж цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох
- Хүний нөөцийн менежмент болон байгууллагын дотоод менежментийн бодлоготой уялдсан хөтөлбөр, төслийг боловсруулах, тэдгээрийг удирдамжаар ханган хэрэгжүүлэх
- Суралцагч байгууллага болох зорилт тавин ажиллах
- Газар нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах
- Мэдээллийн урсгалыг сайжруулах
- Удирдлагын түвшинд багаар ажиллах чадварыг дээшлүүлэх



Яагаад ГОВЬ гэж ?

Манай компанийг сонгосноор Танд дараах боломжуудыг олгох болно:

- Дэлхийн топ зэрэглэлийн үйлдвэрийн нэг
- Эрч хүчтэй чадварлаг хамт олонтой хөл нийлүүлэн алхах
- Ажилтан бүрт ахиж дэвших орчныг бүрдүүлсэн, ижил тэгш боломжыг олгох
- Ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлийг ямагт дэмжин сайшаах
- Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин урамшуулалыг олгох

Хөрөнгө Оруулагч


Монгол болон Япон улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдаж байсан ноос, ноолуурын салбарт түүхий эдээс авахуулаад бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны боловсруулалтыг хийх хамгийн том үйлдвэрлэгч болох Говь комбинатын төрийн мэдлийн хувьцааг “ЭФ СИ АЙ” ХХК 2007 оны 7 сард Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар манай компани 3 дахь жилдээ хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежментээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хувьчлалаас хойших 3 жилийн хугацаанд манай компани нийт 260 ширхэг үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийг 17.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчилж суурилуулсан байна.


Өнөөдрийн байдлаар компанийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдийн хурлыг жилд нэг удаа зарлан хуралдуулж хурлаас гарсан шийдвэр, тогтоолыг нээлттэй хэлбэрээр хувьцаа эзэмшигчид, болон ард иргэдэд зарладаг билээ.

Технологи


1. Ангилан ялгах үйлдвэрлэл:

1981 онд анхан шатны үйлдвэрийн харъяа “ Гар ялгах” цех нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш үйлдвэрлэлийн гол түүхий эд болох ямааны ноолуур, тэмээний ноосыг чанар, технологийн шаардлагын дагуу харах, мэдрэх эрхтний тусламжтайгаар байгалийн гэрэлд 20 шахам нэр төрлөөр ангилдаг онцлогтой.


Нийт ажиллагсдын 70 гаруй хувь нь 20-30 жил ажилласан туршлагатай мэргэшсэн ур чадвартай ажилчид байдаг. Жилдээ 500-600 тн ноолуур, 100-150 тн тэмээний ноос, 20-30 тн сарлагийн хөөвөр ангилах хүчин чадалтай.

2. Угаах үйлдвэрлэл:

Технологийн дагуу ангилан ялгагдсан бохир түүхий эдийг хог, өтөг бууц, тослог, зунгаг зэргээс салгаж дараагийн дамжлагын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах зорилгоор цагт 350-450 кг ноос ноолуур угаах хүчин чадалтай Япон улсын Futaba компанийн угаах машинаар гүйцэтгэнэ. Угаах машин нь сэгсрэх, сэмлэх, угаах онгоц, туслах онгоц, шахах гол, хатаах хэсгээс бүрдэнэ. Угаалганд Англи, Япон улсад үйлдвэрлэсэн хүний биед хоргүй, байгальд орчинд хор нөлөөгүй угаалгын саван хэрэглэдэг.

3. Хялгас ялгах үйлдвэрлэл:

Угаасан ноос, ноолуурын байгалийн хогт хольц, хялгасыг ялгаж самнасан ноос, ноолуур болох хагас боловсруулсан бүтээгдэхүүн гаргах зорилготой. Үйлдвэрлэлийн технологи нь маш нарийн орчны чийг, температурыг тодорхой түвшинд барих, холиогоо зөв оновчтой тохируулах, машин тоног төхөөрөмжийн тохиргоо, машин баригчийн ур чадвар зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж дараа дамжлагуудаа чанартай түүхий эдээр хангадаг онцгой үйлдвэрлэл. Япон улсын TORIGOE пүүсийн хялгас ялгах 27 машинаар жилд дунджаар 300-350 тн самнасан ноос, ноолуур гаргах хүчин чадалтай.

4. Будах, холих үйлдвэрлэл:

Самнасан ноос, ноолуурыг будах, цайруулах, бобинтой утас будах, ороох, хатаах, холих, ургамлын хогт хольцыг ноосноос цэвэрлэх зориулалттай карбонжуулах гэсэн технологийн 7 дамжлагаар үйлдвэрлэлээ явуулдаг. Жилдээ 3, 5 тн утас, 180-220 тн задгай ноос, ноолуур будаж цайруулах, 220-270 тн холио хийх хүчин чадалтай. 2008 онд техникийн шинэчлэлтээр Италийн STALAM фирмийн радио долгионоор хатаах машин суурилагдаж ширхэгтийг гэмтээхгүйгээр хатаадаг болсон ба 2009 онд Италийн LORERIS BELLINI пүүсийн бүрэн автомат, компьютерийн удирдлагатай будах, чихэх, сэгсрэх, сугалах тоног төхөөрөмжөөр тоноглогдсоноор будах хүчин чадал 20% -иар өсч, холих дамжлагад мөн Италийн OMMI фирмийн 600-1000 кг холио хийх хүчин чадалтай бүрэн автомат машиныг суурилуулснаар үйлдвэрлэл 2 дахин нэмэгдсэн.


Лабораторид гадаад дотоодын худалдан авагчдын санал болгосон өнгийг АНУ-ын DATACOLOR-600ТМ аппаратаар гаргаж баталгаажуулан үйлдвэрлэдэг. Англи, Швейцар улсын байгаль орчинд хор нөлөөгүй 36 төрлийн будаг, 32 төрлийн химийн бодис хэрэглэдэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийт 1000 гаруй өнгөтэй болж харилцагч нартаа өнгөний сонголттойгоор борлуулалтаа жилээс жилд нэмэгдүүлсээр байна.


5. Ээрэх үйлдвэрлэл:

Ноос ноолуурын үйлдвэрүүдийн зүрхэн дамжлага нь ээрэх үйлдвэрлэл. Ээрмэл утас нь ээрэх үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн ч сүлжих, нэхэх үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд. Сүлжмэл болон нэхмэл бэлэн бүтээгдэхүүний чанар ээрмэл утасны чанараас шууд хамаардаг. Жилдээ 11-28 номерын 180-200 тн ээрмэл утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Технологийн самнах, ээрэх, шилжүүлэн ороох, давхарлан ороох, эрчлэх 5 үндсэн дамжлагатай. Япон, Италийн OCTIR самнах машины нэг гогцоот ремешок шинээр сольсноор цувималын жигд бусын хэлбэлзэл 1,8% -д хүрч утасны чанар сайжирсан.


TORIGOE 4,5-р самнах машины тэжээлт хаялтыг өөрчилж автомат компьютер удирдлагатай хяналтын төхөөрөмж шинээр суурилуулснаар утасны жигд бус 24%-иар дээшилсэн. Италийн GAUDINO фирмийн дэвшилтэт автомат мэдрэгч бүхий компьютер удирдлагатай машин суурилуулснаар Монгол анх удаа ноолууран утас ээрэх технологи дэлхийн түвшинд хүрсэн. Японы MURATEC фирмийн компьютерийн удирдлагатай бүрэн автомат өндөр бүтээмжтэй ороох, эрчлэх машин шинээр суурилуулснаар ноолууран ээрмэл утасны чанар улам сайжирсан.


6. Сүлжих үйлдвэрлэл:

Сүлжмэлийн зориулалттай ээрмэл утсаар Япон, Итали улсын микропроцессорын удирдлага бүхий компьютер удирдлагатай бүрэн автомат сүлжих машинаар загвар дизайны өргөн сонголт бүхий сүлжмэл бэлэн бүтээгдэхүүнийг технологийн 20 гаруй дамжлагаар чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн гаргах үндсэн чиглэлтэй ажилладаг.


Сүлжих, оёх гэсэн 2 хэсэгтэй. Сүлжих хэсэгт: ээрмэл утаснаас сүлжмэл деталь хүртэлх дамжлага Оёх хэсэгт: сүлжмэл деталиас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлэх хүртэлх дамжлага багтдаг. Япон улсын SHIMA SEIKI сүлжих машин 102 ш, Герман улсын STOLL сүлжих машин 20ш, Тайвань улсын DAHU босоо ороолт сүлжих 1 машинуудаар сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг.


Эдгээр машин дээр хийгдэх ерөнхий ажиллагаа нь хэрэглэгчийн хүссэн загвар зураглалын дагуу программист инженер программчилж машинд уншуулан бүтээгдэхүүн сүлжигдсэнээр гар ажиллагаа багатай, хөдөлмөрийн бүтээмж өндөртэй байдаг. Оёх хэсэг нь Япон болон Итали улсад үйлдвэрлэгдсэн 190 ширхэг кеттель машинтай. Жилдээ нийт 700000 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.


7. Говь нэхмэл, нарийн ээрэх үйлдвэр:

/Говь -2/ Нэхэх цех нь анх 1981 онд нэхмэл хөнжил үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхэлсэн ба 1997 онд нарийн ээрэх, нэхэх, нэхэхийн гүйцэтгэн боловсруулах гэсэн үндсэн 3 үйлдвэрлэлээс Говь -2 үйлдвэр болон өргөжсөн. Нарийн ээрэхэд Италийн сүүлийн үеийн SANT ANDREA зүүт холих, зүүт самнах, сунгах машинууд, SAVIO, автомат ажиллагаатай GAUDINO нарийн ээрэх, Японы Мурата фирмийн ороох, давхарлан ороох, эрчлэх зэрэг тоног төхөөрөмжөөр жилд 45-50 тн бөмбөгөн ноос, ноолуур, 16-18 тн 48,60,72,80 номерын нарийн ээрмэл үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын анхны нарийн ээрэх үйлдвэр болсон .


Нэхэх үйлдвэртээ Германы DORNIER жаккард нэхэх, добби нэхэх машинууд, Финляндын гар нэхэх 3 машин, Францын STABLI суурь утас залгах автомат машин, Италийн агшаах, жигнэх машинуудыг тус тус шинээр суурилуулснаар үйлдвэрлэлийн хэмжээ 2,5 дахин нэмэгдсэн. Төрөл бүрийн жаккард хээтэй болон сүлжээтэй ороолт, хөнжил, драп, шааль зэрэг нийт 220000- 250000 уртааш метр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.


8. Сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулах үйлдвэр:

Сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулах цех, Принт цех, Пиллингийн лаборатори гэсэн 3 нэгжтэй. Бүтээгдэхүүн боловсруулалтын эцсийн дамжлага тул ажилчдаас ур чадвар хариуцлага шаарддаг онцгой дамжлагуудын нэг. Тус цехэд угаах машин -9, хатаах машин -8, сэгсрэх машин -1, прэсс индүүний машин -4, гар индүү-1 нийт 23 машин тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулдаг ба жилдээ 700 гаруй мянган ширхэг бүтээгдэхүүнд боловсруулалт хийх хүчин чадалтай.


Техникийн шинэчлэлээр Швед улсын ELECTROLUX маркийн угаах, хатаах машин, Английн SDLATLAS фирмийн лабораторийн пиллингийн шинжилгээний аппарат, Хятадын KELIER компаний хуурай хими цэвэрлэгээний машинуудыг суурилуулж бүтээмжээ нэмэгдүүлж, боловсруулалтын чанараа дээшлүүлсэн. 2010 онд Японы SHIMA SEIKI компаний ноолууран бүтээгдэхүүн дээр дүрс буулгах аргыг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Бүтээгдэхүүний пиллингийн шинжилгээг дүгнэх Англи улсын PILLGRADE аппарат шинээр суурилуулан бүтээгдэхүүний агшилт, даацын шинжилгээг хийж байгаа.


9. Говь салон:

1995 онд зөөлөн оёдлын цех анх байгуулагдсан. Зөөлөн оёдол, оёмол хөнжил, хими цэвэрлэгээ, нөхөн засварын үйлчилгээ үзүүлдэг гурван цехтэй. 100% ноолууран болон ноосон нэхмэл даавуу, драппаар эрэгтэй эмэгтэй пальто, пиджак костюм, юбка жилет, платье, Монгол үндэсний дээл хантааз, хүрэм, тэмээний ба ямааны ноос, ноолууран хөнжил, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн майк, нуруувч, өвдгөвч, бойтог гэх мэт бүх төрлийн оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.


Хэрэглэгчийн хүссэн өнгө загвар дизайнаар 2 хоногийн дотор үйлдвэрлэж үйлчилдэг. Жилдээ 15000 орчим ширхэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Говь салон нь Япон улсын ЖҮКИ, НАОМОТО, СЕЙКО, ЯМАИЧИ, Итали улсын КОНТИ КОМПЛЕТ, Хятад улсын ХЭНГТТАЙ компанийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон.


10. Чанар стандарт баталгаажуулалтын хэлтэс:

Чанар – “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа “ Дэлхийд танигдсан монгол брэнд үйлдвэрлэгч болсон хамт олны гол үзүүлэлт нь бүтээгдэхүүнийх нь чанар байдаг. ЧСБХэлтэс нь хяналтын инженерүүд, лаборант чанар шалгагчид, бэлэн бүтээгдэхүүний шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр бүх төрлийн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнд чанарын давхар хяналт хийж чанарыг стандарт, норматив техникийн баримт бичигт заасан хэмжээнд хүргэх, лабораторийн шинжилгээний үнэний магадлалд хяналт тавин MNS ISO / IES 17025 :2007 стандартыг хэрэгжүүлэхэд анхааран ажилладаг.

“Говь” ХК нь 1995 онд Монгол улсын хэмжээнд анх удаа олон улсын ISO -9001 чанарын стандартыг нэвтрүүлж, итгэмжлэгдсэн лабораторийн эрх авсан бөгөөд 2008 онд ISO / IES 17025 стандартын дагуу дахин итгэмжлэгдсэн. Чанартай бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нийлүүлсний төлөө дараах өндөр хэмжээний олон шагналуудыг авч байсан. Үүний заримаас дурдвал:
- Дэлхийн нэр хүндтэй байгууллагаас 1994, 1997, 1998 онуудад бүтээгдэхүүний чанар нь дэлхийн түвшинд хүрсэнийг гэрчлэх “ Global Quality Management“ алтан цомоор
- 1997, 1999 онуудад “ Тэргүүний Худалдаачдын Клуб байгууллагаас “ Чанарын төлөө цом” –оор 3 удаа
- 2003 онд Швейцар улсын Женев хотноо Олон улсын Чанарын байгууллагаас “Чанарын бизнесийн Нэр Хүнд” Алтан Европ цомоор тус тус шагнагдсан.

Ололт Амжилт



Тус компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн дэвшилтэт техник, технологи нэвтрvvлж, чанартай бvтээгдэхvvн vйлдвэрлэж ирсэний vр дvнд ололт амжилтаар дvvрэн байдаг



Ноолуурын салбарт тэргvvлэгч ГОВЬ ХК 2009 оны ТОР 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч, МvХАvТ-ын хамгийн хvндтэй "DIAMOND" гишvvн боллоо Монгол Улсын Засгийн Газар, МvХАvТ хамтран улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан шилдэг 100 аж ахуйн нэгжvvдийг уламжлал болгон шалгаруулан өргөмжилдөг билээ. Ес дэх удаагаа зохион байгуулагдсан 2009 оны ТОР 100 аж ахуйн нэгжийн нэгээр ноолуурын салбарт тэргvvлэгч ГОВЬ ХК шалгарсан нь хэрэглэгч та бидний хамтын ажиллагааны vр дvн юм.



Тус шалгаруулалтаар аж ахуйн нэгжvvдийг улсад төлсөн татварын хэмжээ, шинээр бий болгосон ажлын байр, хөрөнгө оруулалт, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжvvлэх чиглэлээр хийсэн ажлууд, тvvнд зарцуулсан зардал, vр дvнгээр нь дvгнэдэг юм. Мөн ГОВЬ ХК нь ТОП 100 аж ахуйн нэгжид шалгарсан учир МvХАvТ-ын хамгийн хvндтэй "DIAMOND" гишvvн болж, гэрчилгээ гардан авлаа.



Дотоодоос авсан шагнал:

1987-1990 он

Говь комбинат ажлын амжилтаараа улсын хэмжээнд 4 жил дараалан тэргүүн байр эзэлж, МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөл, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн төв хорооны шилжин явах тугийг үүрд хадгалах эрхтэй болж байсан. Монгол улсын “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр 3 жил дараалан шалгарав.

1991 он

Олон улсын чанарын цом гэрчилгээ

1987, 1988, 1989, 1990 он

МАХН-ын төв хороо, БНМАУ-йн Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн төв зөвлөл, МХЗЭ-ийн төв хорооны шилжин явах туг, тэргүүн байр

1996, 1998, 1999, 2001, 2002 он

Улаанбаатар түншлэл олон улсын үзэсгэлэн яармагийн “Гранпри”

1998, 1999, 2002 он

Монголын “Шилдэг аж ахуйн нэгж”

1999 он

Байгаль орчинд хор хөнөөлгүй “Эко Үйлдвэрлэгч” гуравдахь удаагаа

2000 он

Байгаль орчинд ивээлтэй технологи нэвтрүүлэгч байгууллага

2001, 2003, 2004 он

МҮХАҮТ-ын “Үндэсний ТОП-100 аж ахуйн нэгж - Хүндэт өргөмжлөл”, “Шилдэг брэндийн бүтээгдэхүүн”, Экспортын брэнд”

2002 он

Хувцас загварын “Гоёл-2002” наадмаас Гран-При шагнал

2003 он

Гоёл-2003 наадам. Нэхмэл бүтээгдэхүүнээр “Гран-При”

2004 он

“Гоёл-2004” наадамд Дизайнеруудын Холбооны “Шилдэг загвар зохион бүтээгч товчоо”

2005 он

МҮХАҮТ-ээс ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнээрээ “Шилдэг Брэнд Үйлдвэрлэгч” болон “Чанарын Сертификат”

2006 он

МУЗН-ийн “Нигүүлсэнгүй үйлстэн байгууллага”

2005 он

МҮХАҮТ-ээс ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнээрээ “Шилдэг Брэнд Үйлдвэрлэгч” болон “Чанарын Сертификат”

2009 он

Чанар Стандартийн Хорооны тэргүүний мэдээллэгч байгууллага

2010 он

“Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж”

2011 он

Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд идэвхтэй оролцож тэргүүний ажил олгогч байгууллагаар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал

НХХЯам, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газар, Хөдөлмөрийн Төв Биржээс “Шилдэг ажил олгогч” өргөмжлөл

Сургуулийн өмнөх боловсролын дэвшилтэт арга зүйн төвөөс “ Хүүхдийн боловсролыг дэмжигч байгууллага” өргөмжлөл

“Гоёл-2011” наадмаас “Уран Сэтгэмж” коллекци шилдэг залуу дизайнер




ОУ-ын байгууллагаас авсан шагнал:

1979, 1986 он

Bruno - олон улсын үзэсгэлэн яармаг “Алтан медаль”

1982, 1983 он

Герман болон Чех улсад зохиогдсон олон улсын үзэсгэлэнгээс алтан медаль

1980, 1982, 1986, 1988 он

“Leipzig” Олон улсын үзэсгэлэн яармаг эхний гурван байр “ Алтан медаль”

1989 он

“Plovdiv” Олон улсын үзэсгэлэн яармаг “Алтан медаль”

1996 он

Чех улсын Бруно хотноо зохион байгуулагдсан Олон улсын Худалдааны үзэсгэлэнгээс “Алтан медаль”

1994, 1997, 1998, 1999, 2001 он

Олон улсын чанарын “Алтан цом”

1999 он

“Global Management Organization”-аас байгаль орчинд аюулгүй бүтээгдэхүүний “Алтан цом”-оор шагнагдав.

2003 он

Швейцар улсын Менежмент Консальтингийн Холбооны
шинэ мянганы “Чанар, Бизнесийн нэр хүнд – Алтан
Европ” олон улсын шагнал

1981-2011 Говь ХК-хураангуй


1976 он

UNIDO-ийн төслийн хүрээнд ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах туршилтын үйлдвэр ашиглалтанд оров.


1977.03.17 он

Японы Засгийн газар БНМАУ-ын Засгийн газарт 5.0 тэрбум иений буцалтгүй хөрөнгө олгож, түүний оролцоотойгоор Улаанбаатар хотноо ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр байгуулах тухай” Монгол-Японы Засгийн газрын хэлэлцээр байгуулагдав.


1977.12.15 он

Японы компаниудад явуулсан ноолуур, ноосны туршилтад оролцох, техник технологи Ноу Хауг судлах, үйлдвэр байгуулах компанийг сонгох ажлаар Ноосны Үйлдвэрийн Нэгдлийн ерөнхий инженер Г.Дүгэрсүрэн /агсан/, Б.Ёндонжамц, П.Дамдинжав, А.Зумаа нар нэг сар Япон улсад ажилласан.


1978.08.25 он

Говь үйлдвэрийн байрлан барилгын шавыг тавьсан.


1979-1980 он

Япон улсад 78 инженер техникийн ажилтнууд 3 сарын хугацаатай үйлдвэрийн дадлагын ажлыг гүйцэтгэв.


1981.08.25 он

Үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусав.


1979-1981 он

Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах комбинатын мэргэжлийн болон угсралт, тохируулгын үйлдвэрлэлийн дадлага хийлгэх Япон улсад 78 инженер техникийн ажилтнуудыг 3 сарын хугацаагаар суралцуулав.


1981.09.05 он

Ямааны ноолуур , тэмээний ноос боловсруулах үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн угсралт, тохируулгын ажлыг гүйцэтгэн технологийн шугамыг ашиглалтанд хүлээн авч, Монгол-Японы хамтын ажиллагааны анхны байгууламж Говь үйлдвэр үүд хаалгаа анх нээсэн түүхтэй.


1980-1985 он

Япон улсын дээд сургуульд анхны оюутан Р.Жигжид, П.Ганхуяг нар суралцав.


1987-1989 он

Комьпютерийн автомат удирдлага бүхий Япон улсын SET-092 сүлжих машиныг үйлдвэрт суурьлуулав


1986-1992 он

Өөрийн хөрөнгөөр биеийн тамирын спорт заал, ажиллагсдын сувиллын газар, Рашаант амралт, хүүхдийн цэцэрлэг, 44, 72, 36 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулж ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн.



1989-1990 он

Говь комбинат улсын нийт чөлөөт валютын орлогын 70 хувийг дангаараа бүрдүүлж байсан.


1991 он

Олон улсын стандарт ISO-9000 тэмдэгтийг үе шаттайгаар нэвтрүүлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 98 хувийг экспортлон Олон улсын чанарын цом болон гэрчилгээг Монгол улсаас анх удаа авсан.


1994 он

Япон улсын Shima Seiki брэндийн компьютерийн удирдлагатай сүлжих машиныг суурилууллаа


1995-1996 он

Итали улсын технологи тоног төхөөрөмжөөр ээрмэл, нэхмэл, сүлжих үйлдвэрийн өргөтгөлийг хийж, д 8.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийв. Монгол улсад анх удаа олон улсын чанарын ISO-9001:2000 тэмдэгтийг нэвтрүүллээ.


1997 он

Монголд анх удаа ноос ноолууран өргөн хөнжил, ноолууран давуу, драп, нарийн номерын ээрмэл утас үйлдвэрлэх Говь 2 үйлдвэрийг ашиглалтанд хүлээн авав.


1998 он

Гадаад зах зээлээ өргөжүүлэн Япон улсад “Алтай”, Бельги улсад “Gobi Europe”, АНУ-д “Gobi-USA” зэрэг охин компаниуд байгуулж, дэлхийн 30 гаруй оронтой түншийн харилцаа холбоо тогтоож, АНУ-ын зах зээлд анх удаа 45000 ширхэг бүтээгдэхүүн нийлүүлсэн.


1989 он

Говь үйлдвэр “ Чанарын хяналтын дугуйлан”-г нэвтрүүлэв.


1992 он

Говь үйлдвэр “5S”, “Чанарын хяналтын иж бүрэн систем” хэрэгжүүлэв.


2000 он

Утас будах технологи болон орчин үеийн компьютерийн системд холбогдсон сүлжих машин, STOLL-330-ыг суурилуулав. Будах үйлдвэрийн техник, технологидоо олон улсын чанарын ISO-1004 тэмдэгтийг нэвтрүүллээ.


2004 он

Герман улсын Stoll үйлдвэрийн компьютерийн удирдлага бүхий сүлжих машинаар өргөтгөл хийв.


2006 он

Говь үйлдвэрийн 25 жилийн ойн баярыг арга хэмжээг тэмдэглэв.


2006-2007 он

Говь үйлдвэрийн төрийн мэдлийн хувьцааг “ЭФ СИ АЙ” ХХК 2007 оны 7 сард Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авсан


Говь ХК-ийн үйлдвэрлэлийн ажиллагааг тогтвортой ажиллуулах, өмч хөрөнгийн хадгалалтыг сайжруулах, гадаад орнуудын захиалагч нарын гэрээт бүтээгдэхүүнийг хугацаанд нь нийлүүлэх, ажиллагсдын тогтвор суурьшлыг хангаснаар Европ, Ази, Америк тивүүдийн 14 орны 28 компаниудад 8.1сая. долларын 350000 ширхэг сүлжмэл, оёмол, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.


2008 он

Говь үйлдвэрийн дэргэдэх Төв дэлгүүрийн барилгын дизайныг Японы алдарт архитекторч Сайко Кейчиро шинээр хийж дэлгүүр зургадугаар сард нээлтээ хийлээ


Япон улсын Shima Seiki брэндийн өндөр хүчин чадал бүхий компьютерийн бүрэн удирдлагатай сүлжих SSG122SV маркийн машин, ээрхийн үйлдвэрт Итали улсын Stalam болон 66-DD 14G Conti Complett брэндийн машинуудыг суурилуулан үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөв.


2009 он

Японы Токио хотод өөрийн салбар дэлгүүрээ нээлээ


Италийн “VVA Consulting Company”-тай хамтран ажиллах гэгээр байгууллаа


Говь Үйлдвэрт техник, технологийг шинэчлэлтүүдийг үе шаттайгаар хийж байсан бөгөөд үүний үр дүнд дараах шинэчлэлтийг хийж үйлдвэрт өргөтгөл явууллаа. Үүнд:
- Италийн Loris Bellini брэндийн ээрэх машин /25кг, 100кг/
- Италийн Ommi брэндийн автомат холих машин
- Италийн Gaudino брэндийн ээрмэлийн машин
- Японы Shima Seiki брэндийн компьютерийн бүрэн автомат удирдлагатай сүлжихийн машин
- Швейцарийн Sulze брэндийн Жакарт нэхэх төхөөрөмж


2010 он

Говь үйлдвэр байгуулагдсаны 30 жилийн түүхт ойн хүрээнд Италийн алдарт загвар зохион бүтээгч Саверио Палателлатай шинэ загварын коллекци дээр хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Монголын ноолуурын салбарт анх удаагаа Принт технологийг нэвтрүүлэн ноолуур дээр зургийг барлан буулгадаг технологитой боллоо.


2011 он

Үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлэн, шинээр 300-аад ажлын байрыг зарлалаа. Италийн алдарт хувцас загвар зохион бүтээгч Саверио Палателлатай хамтарсан анхны коллекци болох “Gobi by Saverio Palatella” коллекци худалдаанд гарлаа.



Говь ХК-ийн 30 жилийн ойг тэмдэглэж, Төрийн дээд цол, одон, медалиар 25 ажилтан шагнагдав. Компанийн сүлжигч Б.Оюун-Эрдэнэ МУ-ын Аж Үйлдвэрийн “Гавьяат ажилтан” цол, тэмдэг хүртлээ.


1981-2011 оны хооронд Говь компаниас МУ-ын АҮ-ын “Гавьяат ажилтан” 3, Төрийн дээд одон, медальтан 80 төрж, компанийн “Хөдөлмөр болон Чанарын аварга ажилтан” 84, “Хөдөлмөрийн алдартан”-аар 135 ажилтан шалгарчээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)